Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Самбо бөхийн УАШТ маргааш эхэлнэ

Тэмцээнээс шалгарсан тамирчид ирэх тавдугаар сард болох самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самбо бөхийн УАШТ маргааш эхэлнэ
Самбо бөхийн УАШТ маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу 16-ны өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлнэ. Тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд спорт ба барилдааны самбо гэсэн хоёр төрлөөр болох тус тэмцээнд спорт самбын төрөлд эрэгтэйчүүд 52, 57, 62, 68, 74, 82, 90, -100 ба +100 кг, эмэгтэйчүүд 48, 52, 56, 60, 64, 68, 72, -80, +80 кг гэсэн тус тус есөн жингийн ангилалд өрсөлдөнө. Харин барилдааны самбын хувьд зөвхөн эрэгтэйчүүд 52, 57, 62, 68, 74, 82, 90, -100, +100 кг-ын жинд хүч сорих ажээ. Тэмцээнээс шалгарсан тамирчид ирэх тавдугаар сард болох самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Улсын аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр болно.

Хуваалцах