Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Самбо бөхийн улсын 13 удаагийн аварга Б.Ариун-Эрдэнэний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Тодруулбал, 2005 онд Казахстаны Астана хотод хотын дэмжээнээс самбо бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Ази тивиийн тэргүүн бөхөөр шалгарч байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самбо бөхийн улсын 13 удаагийн аварга Б.Ариун-Эрдэнэний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
Самбо бөхийн улсын 13 удаагийн аварга Б.Ариун-Эрдэнэний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Самбо бөхийн улсын 13 удаагийн аварга Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрбээр ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл, дэлхийн тулааны наадмын хошой алт, Ази тивийн таван удаагийн аварга, хошой хүрэл медальт тамирчин юм.

Тодруулбал, 2005 онд Казахстаны Астана хотод хотын дэмжээнээс самбо бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Ази тивиийн тэргүүн бөхөөр шалгарч байв.

Бөхийн бүхий л төрлөөр 26 жил хичээллэсэн тэрбээр Монгол Улсынхаа нэрийн өмнөөс жүдо бөхөөр Ази тивиийн аварга, “Дэлхийн цом”-ын аварга, жиү жицү бөхөөр дэлхийн аварга цолыг хүртэж байлаа.

Харин өдгөө ирээдүйн аваргуудыг бэлтгэх нөр их ажилд шамдаж байгаад тань амжилт хүсэе ээ.

Хуваалцах