Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Сан-Хосе Шаркс” 40 тоглолтод хожоод байна

Өнөө цаг үеийн шилдэг багуудын нэг “Сан-Хосе Шаркс” өнөөдөр “Нэшвилл Предаторс”-ийг талбайдаа хүлээн авлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сан-Хосе Шаркс”  40 тоглолтод хожоод байна
“Сан-Хосе Шаркс” 40 тоглолтод хожоод байна. Зураг: МҮОНРТ

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн өнөө цаг үеийн шилдэг багуудын нэг “Сан-Хосе Шаркс” өнөөдөр “Нэшвилл Предаторс”-ийг талбайдаа хүлээн авлаа. Тоглолт эхлээд 6 минутын дараа Жо Торнтоны дамжуулалтаар Пол Мартин гоолын салхийг хагалсан байна. Гэсэн ч тоглолтын үлдсэн цагт “Нэшвилл Предаторс”-ийн залуус шилдэг тоглолтоо үзүүлж, Райан Иохансен, Жеймс Нил, швед залуу Виктор Арвидссон нар тус бүр нэг нэг гоол оруулсанаар 3:1-ийн харьцаатай “Нэшвилл”-ийн залуус өрсөлдөгчөө хожиж, улирлын 33 дахь ялалтаа авлаа. Харин “Сан-Хосе Шаркс” улирлын эхний 67 тоглолтоос 40-д нь хожиж, 87 оноо авсан амжилтаараа өрнөд бүсийнхээ 3-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.

Хуваалцах