Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Сан-Хосе Шаркс" "Баффало"-д хожигдлоо

Өнөөдөр өрнөд бүсийн аварга "Сан-Хосе Шаркс" өнөөдөр "Баффало Сабрес"-ийн талбайд зочлон тоглолоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сан-Хосе Шаркс" "Баффало"-д хожигдлоо
"Сан-Хосе Шаркс" "Баффало"-д хожигдлоо. Зураг: МҮОНРТ

Шайбтай хоккейн спортын энэ цаг үеийн хамгийн нэр хүндтэй тэмцээн үндэсний хоккейн лигийн түүхт 100 дахь улирлын тоглолтууд үргэлжилсээр байна. Лигийн багууд одоогоор тус бүр 50-аас дээш тоглолтыг хийгээд байна. Өнөөдөр өрнөд бүсийн аварга "Сан-Хосе Шаркс" өнөөдөр "Баффало Сабрес"-ийн талбайд зочлон тоглолоо. Энэ өдөр багууд 2 үеийн 60 минутын турш мөсөн талбайд ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, үндсэн цагт 4:4-ийн харьцаатай тэнцжээ. Өнгөрсөн улирлын дэд аварга “Аварга загасууд”-аас Жоэл Уорд, Логан Кутюр, Мелкер Карлссон, Жо Павелски нар шайбыг хаалганд оруулжээ. Улмаар тоглолтын ялагчийг нэмэлт үед шийдвэрлэж энэ үеийн эхний минутад "Баффало"-гийн Эвандер Кэйн хожлын гоолыг оруулсан байна. "Баффоло" улирлын 53 тоглолтын дараах байдлаар бүсийнхээ 14-р байрт бичигдэж байгаа бол "Сан Хосе"-гийн хоккейчид энэ өдөр хожигдсон ч өрнөд бүсийн дэд байрт бичигдсэн хэвээр үлдлээ.

Хуваалцах