“Сан-Хосе Шаркс” хоёр дараалан хожлоо
“Сан-Хосе Шаркс” хоёр дараалан хожлоо
Мэдээллийн алба

Өнгөрсөн улирлын дэд аварга “Сан-Хосе Шаркс” энэ өдөр улирлын 24 дэх тоглолтдоо лигийн 2 удаагийн аварга, АНУ-ын “Лос-Анжелес Кингс” багийн эсрэг хийлээ. Лос-Анжелес хотын “Хаад”-ын хувьд сүүлийн 5 тоглолтдоо дараалан хожоод байсан юм. Гэсэн ч тэд энэ цаг үеийн шилдэг багуудын нэг “Сан-Хосе Шаркс”-т хүчин мөхөсдсөн. “Аварга загасууд”-аас Кевин Лабанк, Райан Карпентер нар нэг гоолыг оруулсан бол багийн шилдэг довтлогч Логан Кутюр 2 шайбыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан. 27 настай канад залуу Логан Кутюр улирал эхлээд 9 гоол оруулж, 7 ашигтай дамжуулалтыг өгөөд байна. Харин Лос-Анжелес хотын багаас Дастин Браун нэр төрийн нэг гоолыг оруулж, тоглолт 4:1-ийн харьцаатай өндөрлөжээ. Ингэснээр “Шаркс” сүүлийн 2 тоглолтдоо дараалан ялсанаар 29 оноотой болж байна. Тэд 24 тоглолтоос 14 хожсон амжилтаараа хүснэгтийн 3-р байрт ҮХЛ-ийн 100 дахь улирлыг үргэлжлүүлж байгаа юм.


















