“Сан-Хосе Шаркс” шинэ улирлын 3 дахь тоголтодоо хожигдлоо
1916 оноос эхлэн зохион байгуулагчдсан зуун жилийн түүхтэй Үндэсний хоккейн лигт 25 дахь жилдээ тоглож байгаа өнгөрсөн улирлын дэд аварга “Сан-Хосе Шаркс” шинэ улирлын 3 дахь тоглолтдоо “Нью-Йорк Рейнджерс”-ийн талбайд зочиллоо.
Мэдээллийн алба

1916 оноос эхлэн зохион байгуулагчдсан зуун жилийн түүхтэй Үндэсний хоккейн лигт 25 дахь жилдээ тоглож байгаа өнгөрсөн улирлын дэд аварга “Сан-Хосе Шаркс” шинэ улирлын 3 дахь тоглолтдоо “Нью-Йорк Рейнджерс”-ийн талбайд зочиллоо. Нью-Йорк хотын “Madison Square Garden”-д болсон энэ тоглолтод 7:4-ийн харьцаатай талбайн эзэд хүчтэй өрсөлдөгчөө хожжээ.
Петер ДеБур дасгалжуулагчтай “Аварга загасуудаас” багийн шилдэг довтлогч Логан Кутюр, Жо Павелски нар нэг гоолыг оруулсан бол 31 настай Канад довтлогч Брент Бернс 2 шайбыг “Рейнджерс”-ийн хаалгач Антти Раанта-н хаалганд оруулсан. Харин “Нью-Йорк Рейнджерс” багаараа жигд тоглолтыг үзүүлж Марк Стаал, Рик Нэш, Крис Крайдер, Кевин Хэйс, Жимми Веси, Матс Зукарелло Асен, Михаэль Грабнер гэсэн 7 хоккейчин тус бүр нэг гоолыг оруулжээ.
“Рейнджерс”-ийн залуус ийнхүү улирлын 2 дахь ялалтаа авснаар 4 оноотой Дорнод бүсийн 4-р байрт эрэмбэлэгдэж байгаа бол “Шаркс” мөн адил 3 тоглолтоос 4 оноо авсан амжилттай өрнөд бүсийн 5-р байрт бичигдэж байна. АНУ-ын 23, Канадын 7 багаас бүрдсэн Үндэсний хоккейн лигийн 2016-2017 оны улирал баг тус бүр 82 тоглолт хийснээр өндөрлөх юм.
О.Сонинбаяр


















