Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Сан-Хосе Шаркс" талбайдаа хожигдлоо

“Сан-Хосе Шаркс” өнөөдөр алдарт Яромер Ягр тэргүүтэй “Флорида Пантерс”-ыг өөрийн талбайдаа хүлээн авлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сан-Хосе Шаркс" талбайдаа хожигдлоо
"Сан-Хосе Шаркс" талбайдаа хожигдлоо. Зураг: МҮОНРТ

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээнд өнгөрсөн улирал өрнөд бүсийн аваргаар тодорсон, энэ цаг үеийн шилдэг багуудын нэг “Сан-Хосе Шаркс” өнөөдөр алдарт Яромер Ягр тэргүүтэй “Флорида Пантерс”-ыг өөрийн талбайдаа хүлээн авлаа. Лигийн домогт тамирчдын нэг, Чехийн алдарт хоккейчин Яромер Ягр өчигдөр 45 нас хүрсэн билээ. 2 баг энэ өдөр 3 үеийн 60 минутын турш мөсөн талбайд эн тэнцүүхэн өрсөлдөж, үндсэн цаг 5:5-ын харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн юм. “Аварга загасууд”-ын төвийн довтлогч Жо Павелски энэ өдөр талбайд шилдэг тоглолтоо гаргаж, 2 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгсөн байна. Түүний хувьд энэ улирал эхэлсэнээс хойш нийтдээ 52 оноо авсан шилдэг амжилттай тоглож байгаа юм. Тэгвэл “Пантерс”-аас Финлянд залуу Александр Барков шилдэг тоглолтоо үзүүлж, мөн 2 шайбыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулжээ. 2 багийн тоглолтын нэмэлт үе эхлээд төд удалгүй Жонатан Юбердо хожлын гоол оруулж, “Пантерс”-ын хоккейчид улирлын ээлжит хожлоо авсан юм. “Шаркс”-ын хувьд энэ тоглолтод хожигдсон ч 74 оноо авсан амжилтаараа өрнөд бүсийн дэд байрт бичигдсэн хэвээр үлдлээ.

Хуваалцах