Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сан Петролиум” ХХК 16,000 м³ шатахууны нөөц хадгалах савыг ашиглалтад орууллаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сан Петролиум” ХХК 16,000 м³ шатахууны нөөц хадгалах савыг ашиглалтад орууллаа
“Сан Петролиум” ХХК 16,000 м³ шатахууны нөөц хадгалах савыг ашиглалтад орууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах агуулах, савны хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн.

Энэхүү зорилтын хүрээнд “Сан Петролиум” ХХК нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр 16,000 м³ багтаамжтай шатахууны нөөц хадгалах агуулахын ажлыг бүрэн дуусгажээ.

Тус агуулах нь нэг дор 14 вагон цистерн буулгах хүчин чадалтай бөгөөд шатахууны татан авалт, хадгалалт, нийлүүлэлтийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Шатахууны нөөц хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийн хүрээнд тус агуулах ашиглалтад орж эхэлсэн нь газрын тосны бүтээгдэхүүний стратегийн нөөцийг бүрдүүлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах чиглэлд гарч буй бодит үр дүн юм.

Хуваалцах