"Сансар цом" өнөөдөр эхэлнэ
Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд зориулсан Ахмадын футзалын "Сансар цом" тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Мэдээллийн алба

Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд зориулсан Ахмадын футзалын "Сансар цом" тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Тэмцээний техникийн зөвлөгөөн, сугалааны ажиллагаа өнгөрсөн баасан гарагт болсон бөгөөд үүнд МОНН-ийн тэргүүн, ЗХУ, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, сансрын нисэгч, Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор М.Ганзориг, МХБХ-ны ахмадын зөвлөлийн дарга Р.Цэвэл, МССМХ-ны дэд ерөнхийлөгч, ОУХМ, ОХУ-ын Буриад Улсын биеийн тамирын гавъяат ажилтан Б.Доржпалам, одон орон Геофизикийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.Дэмбэрэл, МХБХ-ны техникийн хэлтсийн мэргэжилтэн ДХБХ-ны шүүгч О.Хаш-Эрдэнэ нар оролцсон юм.
Тэмцээний 37-42 насанд зургаа, 43-48 насанд ес, 49-59 насанд 10, 60-аас дээш насанд гурван баг оролцохоор боллоо.
Тэмцээн МХБХ-ны Футзалын ордонд болж, энэ сарын 8-нд өндөрлөнө.


















