Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сансрын хогийг цэвэрлэнэ

Дэлхий нийтийн санааг зовоох болсон нэг том асуудлын нэг бол задгай сансар дахь хог хаягдал юм. Жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа эдгээр хог хаягдлыг лазерын туяа ашиглан цэвэрлэх боломжийг Австралийн эрдэмтдийн баг НАСА болон Японы эрдэмтэдтэй хамтран судалжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сансрын хогийг цэвэрлэнэ
Сансрын хогийг цэвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Дэлхий нийтийн санааг зовоох болсон нэг том асуудлын нэг бол задгай сансар дахь хог хаягдал юм.

Жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа эдгээр хог хаягдлыг лазерын туяа ашиглан цэвэрлэх боломжийг Австралийн эрдэмтдийн баг НАСА болон Японы эрдэмтэдтэй хамтран судалжээ.

Судалгааны баг сансрын хог хаягдлыг дэлхийгээс лазерын хэт улаан туяагаар буудаж устгах боломжтой гэж үзэж байгаа юм.

Энэхүү судалгааг ажил хэрэг болгоход 60 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй ба эхний ээлжинд судалгааны төв байгуулж, сансрын жижиг хогийг устгаж турших төлөвлөгөөтэй байгаа юм.

Хуваалцах