Сар шинээр шагнуулсан аймгийн арслангууд
МҮБХ-ноос жил бүр сар шинийн бөхийн барилдааны үеэр аймгийн арслангууд шагнадаг уламжлалтай. Модон хонь жилийн сар шинийн баяраар шагнуулсан шилдэг аймгийн арслангуудыг товч танилцуулъя.
Мэдээллийн алба

МҮБХ-ноос жил бүр сар шинийн бөхийн барилдааны үеэр аймгийн арслангууд шагнадаг уламжлалтай. Модон хонь жилийн сар шинийн баяраар шагнуулсан шилдэг аймгийн арслангуудыг товч танилцуулъя.
Ахмад аймгийн арслангууд:
1. Сапаргажын Силамбек /Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат/
ААШБ-нд 1977 онд түрүүлж аймгийн арслан цол авсан, аймгийнхаа наадамд 1977 онд үзүүрлэн, 1981, 1984 оонд шөвгөрсөн.
2.Сэрээгийн Уртнасан /Булган аймгийн Сайхан сумын харьяат/
ААШБ-нд 1979 онд түрүүлж аймгийн арслан цол авсан, Булган, Дундговь аймгийн наадамд 1974, 1978 онд үзүүрлэсэн
3.Данхын Батсуурь /Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат/
1980 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол авч, 1977 онд үзүүрлэсэн. 1975 оны ААШБ-нд үзүүрлэсэн.
4.Норжмоогийн Гомбожав /Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат/
1994 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол авсан. Аймаг, сумын наадамд олон жил сайн барилдсан, багш дасгалжуулагч.
5.Ёндонгийн Мөнхцоож /Ховд аймгийн Чандмань сумын харьяат/
1988 онд Ховд аймгийн АШБ-нд түрүүлж аймгийн арслан цол авсан. 1989 онд Орхон аймгийн наадамд түрүүлсэн. Самбо бөхийн спортын мастер.
6. Өлзийбаярын Насанжаргал /Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат/
1985 онд аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол авсан. Аймгийн наадамд 1988, 1989 онд 2 удаа шөвгөрсөн. 1985-1989 оны УАШБ-нд бүсээс шалгаран барилдаж байсан. Чөлөөт бөхийн ОУХМ, олон шавьтай шилдэг дасгалжуулагч.
7.Жамбын Чулуунжав /Ховд аймгийн Алтай сумын харьяат/
1988 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол авсан. Жүдо бөхийн спортын мастер, олон шилдэг бөхчүүдийг төрүүлсэн дасгалжуулагч. Хүү Ч.Булганхүү нь аймгийн арслан.
8.Нацагийн Тогтохжаргал /Увс аймгийн Өмнөговь сумын харьяат/
1980 онд Дорноговь аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол авсан. Мөн 1986 онд Увс аймгийн баяр наадамд түрүүлсэн. Улс бүсийн АШБ-нд олон жил шалгаран амжилттай барилдсан.
9.Ванжилын Ванчигдорж /Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат/
1985 онд бүсийн тэмцээнд амжилттай барилдан аймгийн арслан цол авсан. Аймгийн наадамд 3 шөвгөрсөн, 1982 онд ААШБ-нд түрүүлсэн.
10.Гүүдоржийн Баяраа /Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат/
1986 онд ААШБ-нд түрүүлж аймгийн арслан цол авсан. Улс аймгийн баяр наадам, бусад барилдаанд олон жил амжилттай барилдсаны дотор МНТ-ны 750 жилийн ойгоор 4 давсан. Спортын дэд мастер.
11.Жамсранжавын Загдсүрэн /Багануур дүүрэг/
Багануур дүүргийн баяр наадамд 1991, 1994 онд түрүүлж, 2002 онд үзүүрлэн, 1992, 1996, 1998 онд шөвгөрсөн, спортын мастер.


















