Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Сар шинийн барилдаан маргааш 12:00 цагаас эхэлнэ

Уламжлал болгон зохион байгуулдаг сар шинийн хүчит 256 бөхийн барилдаан битүүний өдөр буюу маргааш Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаан жил бүрийн 14:00 цагаас эхэлдэг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар шинийн барилдаан маргааш 12:00 цагаас эхэлнэ
Сар шинийн барилдаан маргааш 12:00 цагаас эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Уламжлал болгон зохион байгуулдаг сар шинийн хүчит 256 бөхийн барилдаан битүүний өдөр буюу маргааш Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаан жил бүрийн 14:00 цагаас эхэлдэг байсан бол энэ жил 12:00 цагаас эхлэхээр болжээ. Учир нь үзэгч, бөхчүүд оройтож харьж, битүүлдэг тул ийнхүү шийдвэр гаргасан байна.

Сар шинийн барилдааны МҮОНРТ-ийн Монголын радио, Үндэсний телевиз, "Монголын мэдээ" телевиз шууд дамжуулна. Мөн Үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn онлайнаар шууд дамжуулах юм.

Хуваалцах