Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сар шинийн барилдааны хуваарь гарлаа

Монголын Үндэсний Бөхийн холбооноос Билгийн тооллын ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааны хуваарийг гаргалаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар шинийн барилдааны хуваарь гарлаа
Сар шинийн барилдааны хуваарь гарлаа. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Бөхийн холбооноос Билгийн тооллын ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааны хуваарийг гаргалаа.

1. Өсвөр бөхийн барилдаан
1 дүгээр сарын 28-ны 14 цагт
Бүртгэл 1 дүгээр сарын 28-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд 1997.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

2. Нийтийн монгол бөхийн шандастны барилдаан
1 дүгээр сарын 28-ны 14 цагт
Бүртгэл 1 дүгээр сарын 28-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

3. Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан
1 дүгээр сарын 25-ны 14 цагт
Бүртгэл 1 дүгээр сарын 25-ны 10 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ.

4. Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан
1 дүгээр сарын 26-ны 14 цагт
Бүртгэл 1 дүгээр сарын 26-ны 10 цагаас эхлэх ба аймаг цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

5. Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
1 дүгээр сарын 30-ны 14 цагт
Бүртгэл 1 дүгээр сарын 29, 30-ны 10 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна.

Хуваалцах