Сар шинийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгний үнэтэй
Энэ жилийн цагаан сарын барилдааны тасалбарын үнийн хувьд 20-25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд үзэгчдийн суудлын эхний гурван эгнээний суудал 25 мянга, бусад суудал 20 мянган төгрөг байх ажээ.
Мэдээллийн алба

Билгийн тооллын ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 30-нд буюу битүүний өдөр “Бөхийн өргөө”-нд болно.
Сар шинийн барилдаанд зодоглох бөхчүүдийг нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн бүртгэх бол барилдааны тасалбарыг битүүний өдрийн 10:00 цагаас эхлэн “Бөхийн өргөө”-ний кассаар худалдана. Энэ жилийн цагаан сарын барилдааны тасалбарын үнийн хувьд 20-25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд үзэгчдийн суудлын эхний гурван эгнээний суудал 25 мянга, бусад суудал 20 мянган төгрөг байх ажээ.


















