Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сар шинийн баярын өдрүүдэд болох үйл явдлууд

09:00 цагаас Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хаалтын хуралдаан эхэлнэ. 10:00 цагаас Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болж, Монгол цэргийн жавхаа наадам зохион байгуулах тухай хэлэлцэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар шинийн баярын өдрүүдэд болох үйл явдлууд
Сар шинийн баярын өдрүүдэд болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

09:00 цагаас Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хаалтын хуралдаан эхэлнэ.

10:00 цагаас Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болж, Монгол цэргийн жавхаа наадам зохион байгуулах тухай хэлэлцэнэ.

10:40 цагаас Батлан хамгаалах яамны хүндэтгэлийн танхимд Монголын сар шинийн баяр болон Цэргийн сонины анхны дугаар хэвлэгдсэний 90 жилийн ойг тохиолдуулан ажил хөдөлмөрийн амжилт гаргасан цэргийн алба хаагчид, цэргийн сэтгүүлчдэд Төрийн дээд одон медаль гардуулах ёслол болно.

11:40 цагаас Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Төрийн одон, медаль гардуулах ёслол болно.

12:40 цагаас Улсын цолны болзол хангасан уяачдад цол олгох ёслол болно.

14:00 цагаас уламжлал ёсоор Монгол бөхийн өргөөнд хүчит 256 бөхийн барилдаан эхэлнэ.

22.00 цагаас Гандантэгчилэн хийдэд зон олны буян заяаг даатгаж ном хурна.

Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд:
08:15 цагаасТөрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө гэрт Төрийн туганд хүндэтгэл үзүүлэх ёслол

08.20 цагаас Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн А танхимд төрийн өндөрлөгүүд өндөр настнуудтай золгоно.

09:20 цагаас Гандантэгчинлэн хийдэд Монголын ард түмний заяа буяныг даатгаж мандал өргөх ёслол болно.

Хуваалцах