Сара Кэйний сүүлчийн бүтээл “Солиорол” тоглогдож байна
Тэрбээр энэ жүжгээрээ өнөө жилийн “Гэгээн Муза” наадамд нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдөнө. Жүжгийн орчуулагчаар Б.Цацрал, найруулагчаар М.Боролдой ажиллажээ.
Мэдээллийн алба

“Black Box” театрт “Солиорол” жүжиг өдөр бүр 20.00 цагаас үзэгчдийн хүртээл болж байна.
Зохиолч бүсгүй Сара Кэйний1999 оны хоёрдугаар сарын 20-нд энэ жүжгийг бичиж дуусаад амиа хорлосон гэдэг. Анхны тоглолт нь зохиолчийг нас барснаас жил хагасын дараа Английн “Жервүүд” театрт болсон. Тэр цагаас хойш хэд хэдэн удаа 1-3 жүжигчний бүрэлдэхүүнтэйгээр олон хувилбараар тайзнаа тавигдсаар байна. 4.48 сэтгэл зүйн гүн хямралд орж, сэтгэцийн эмгэгтэй болсон Сара Кэйний байнга сэрдэг байсан цаг.
Тодорхой дүр, тайзны бүтэц байхгүй энэ жүжгийн текст ч мөн өөр хоорондоо нарийн уялдаа байхгүй. Жүжгийн хүүрнэл хамгийн энгийн хар яриа, төгс найруулгатай, яруу найргийн мөрүүд гэх зэрэг найруулгын олон хэв маягийг харуулна. “Гуардиан” сонин “Амиа хорлогчийн 75 минутын тэмдэглэлийг тайзны бүтээл гэх нь зүйтэй юү?” хэмээх асуултыг дэвшүүлж байсан бол “Телеграф” сонин “Дотоод ертөнц, оюун санаанд шатаж байгаа тэр шаналалыг мэдрэхгүй байх арга алга” гэж дүгнэсэн гэдэг.
Уг жүжгийг Британи, Канад, Польш, Шинэ Зеланд, Энэтхэгийн уран бүтээлчид тайзнаа тавьж байсан бөгөөд энэ удаа “Black Box” театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир амилуулж байна. Тэрбээр энэ жүжгээрээ өнөө жилийн “Гэгээн Муза” наадамд нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдөнө. Жүжгийн орчуулагчаар Б.Цацрал, найруулагчаар М.Боролдой ажиллажээ.


















