Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сарита дэви медалиа буцаан авчээ

Энэ онд БНСУ-ын Инчён хотод болж өнгөрсөн Азийн наадмын эмэгтэй боксын төрөл будлиантай болсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сарита дэви медалиа буцаан авчээ
Сарита дэви медалиа буцаан авчээ. Зураг: МҮОНРТ

Энэ онд БНСУ-ын Инчён хотод болж өнгөрсөн Азийн наадмын эмэгтэй боксын төрөл будлиантай болсон. Учир нь эмэгтэйчүүдийн хагас 60 кг-д шигшээд учраа таарсан Энэтхэгийн боксчин Сарита Дэви нутгийн тамирчин Пак Жи На нарын тулаанд Энэтхэг бүсгүй илт илүүрхсэн ч эцсийн дүнд ялалтыг Солонгосын тамирчинд шийдвэрлэсэн юм.

Энэ шийдвэрийг Энэтхэгийн тал эсэргүүцэж, тоглолтын дараа зохион байгуулагчдад гомдол илгээсэн ч хүлээж аваагүй. Аргаа барсан Сарита шагналын тавцан дээр өөрийн медалиа нутгийн тамирчинд өгч, эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Энэ үйлдэлд зохион байгуулагчид дургүйцэж "Олон улсын боксчдын холбоонд гомдол мэдүүлж улмаар Саритаг өнгөрсөн сард Чежү аралд болох эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-нд оролцох эрхийг нь хассан юм.

Тэгвэл саяхан Энэтхэг боксчин хүрэл медалиа хүлээн зөвшөөрч, буцаан авчээ. Тэрээр "Энэ медаль миний хувьд дараагийн тэмцээнд ороход түлхэц болно. Одоо надад хүрэл медаль байна. Гэхдээ Риогийн олимпд би заавал алт авна" гэжээ.

Хуваалцах