Сармагчин сансарт 15 минут болоод иржээ
Ираны ерөнхийлөгч Хасан Роухани хоёр дахь удаагаа сансарт сармагчин илгээсэн тухайгаа зарласан бөгөөд Иран хоёр дахь удаагаа сармагчинг сансарт нисгэжээ.
Мэдээллийн алба

Ираны ерөнхийлөгч Хасан Роухани хоёр дахь удаагаа сансарт сармагчин илгээсэн тухайгаа зарласан бөгөөд Иран хоёр дахь удаагаа сармагчинг сансарт нисгэжээ.
Исламын бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийн сайтад байрлуулсан мэдээллийн дагуу, пуужин хөөргөлт амжилттай болсон бөгөөд Фаргам нэртэй сармагчин эсэн мэнд газарджээ.
Тэмдэглэсний дагуу анх удаагаа шингэн түлш бүхий зөөгч пуужинг хөөргөжээ.
Пуужин Бямба гарагийн өглөө хөөрч, сармагчинтай капсулыг 120 км-ийн өндөрт гаргасан ба сансарт 15 минут орчим болоод эргэн газарджээ.


















