"Сармагчин цахирмаа"
"Сармагчин цахирмаа" цэцэг Өмнөд Америкийн Эквадор, Перу улсын чийг ихтэй, уулархаг газар 1000-2000 метр өндөрт ургадаг.
Мэдээллийн алба

"Сармагчин цахирмаа" цэцэг Өмнөд Америкийн Эквадор, Перу улсын чийг ихтэй, уулархаг газар 1000-2000 метр өндөрт ургадаг. Одоогоор энэ цэцгийн 120 орчим төрөл зүйлийг ургамал судлаачид олж тогтоогоод байна. Хүйтнийг сайн тэсвэрлэдэг сүүдэрлэг газар сайн ургадаг цахирмаа цэцгийн ховор төрөл зүйл юм. Жилийн бүх улиралд цэцэглэх ба цэцэг нь нимбэгтэй адил анхилуун үнэртэй аж. Цэцэг нь уртаараа 10-15 см байдаг.
Судлаачид 1978 онд энэхүү ховор цэцгийг олж сармагчинтай төстэй төрхтэй болохоор нь “Сармагчин цахирмаа” гэж нэрлэсэн байна.
Эквадорын байгаль судлаач Фернандез Гуйэморо “Энэ бол байгалийн гоо сайхны илрэл юм. Энэхүү цэцэгс олноороо байхдаа яг л сүрэг сармагчин шиг харагддаг. Магадгүй та энэ дундаас өөртэйгөө адилхан төрхийг олж харах ч юм бил үү” гэж Их Британийн “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.


















