Сармисны шар айраг үйлдвэрлэжээ
Японы шар айраг үйлдвэрлэгчид сармисны амттай“Aomori Garlic Black Beer” нэртэй шар айраг гарган авчээ.
Мэдээллийн алба

Японы үйлдвэрлэгчид сармисны амттай “Aomori Garlic Black Beer” шар айраг гаргажээ. Сармиснаас өөр ямар нэгэн амтлагчгүй энэ шар айргийг уламжлалт технологиор исгэсэн гэнэ. Аомори мужийн шар айрагны үйлдвэрийн ажилтнууд анх шар айргийг сармисны амттай хийх санааг олжээ. Энэ муж сармис тариалалтаараа алдартай юм.
АНУ-д үүнээс өмнө янз бүрийн амттай шар айраг үйлдвэрлэж байжээ. Тухайлбал гахайн мах болон мөхөөлдөсний амттай шар айргийг туршилтаар исгэсэн байна.


















