“Сауди Арамко” компанийг 1.7 триллион ам.доллараар үнэлжээ
Дэлхийн хамгийн том газрын тосны компани болох Сауди Арамко компанийг 1.7 триллион ам.доллараар үнэлээд байна. Энэ үнэлгээгээрээ Сауди Арамко дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгдэж буй компани болоод байгаа юм.
Мэдээллийн алба

Дэлхийн хамгийн том газрын тосны компани болох СаудиАрамко компанийг 1.7 триллион ам.доллараар үнэлээд байна. Энэ үнэлгээгээрээ СаудиАрамко дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгдэж буй компани болоод байгаа юм.
Ням гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр СаудиАрамко компани нэг ширхэг хувьцаагаа 8-8.53 ам.долларын ханштайгаар худалдаанд гаргахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Мөн хувьчлалын хүрээнд СаудиАрамкогийн нийт 200 тэрбум хувьцааны 1.5 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан худалдахаар зорьж буйг дамжуулсан байна. Энэ нь дэлхийн хамгийн өндөр ашигтай СаудиАрамкогийн үнэлгээ 1.6-1.7 триллион ам.долларын хооронд байна гэж тооцоолж байгааг харууллаа.

Дэлхий дахины хэмжээнд ийм өндөр үнэлгээнд хүрч байсан компани бараг л байхгүй гэдгийг шинжээчид онцоллоо. Саудын Арабын газрын тосны монополСаудиАрамко Америкийн “Apple” компаниас ч илүү өндрөөр үнэлэгдэж байгаа юм. Хар алтаар баялаг Саудын Арабын удирдагчид тус улсын хамгийн том газрын тосны компанийн хувьцааг хөрөнгийн бирж дээр анх удаагаа худалдаанд гаргаад байгаа нь энэ юм. Энэ нь тус улсын удирдагчдын газрын тосны үнээс хэт хамааралтай эдийн засгийг солонгоруулах бодлогын нэг хэсэг юм. 2018 онд 111 тэрбум ам.долларын ашигтай ажилласан тус компанийн хувьцааны борлуулалтаас орж ирсэн ашгийг эдийн засгийн шинэчлэлийн бодлого, хөтөлбөрүүдэд зориулна гэдгээ Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед БинСалман мэдэгдээд байгаа. Тэрээр СаудиАрамког 2 триллион ам.доллараар үнэлэгдэнэ гэж тооцоолж байсан нэгэн юм.
Гэвч газрын тосны үнэ буурсан, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал болон геополитикийн эрсдэл зэрэг хүчин зүйлээс үүдэн компанийн үнэлгээ хунтайжСалманын урьдчилан тооцоолж байсан түвшинд хүрээгүй гэж шинжээчид тайлбарлаж байна. СаудиАрамкогийн хөрөнгийн биржид борлуулагдах хувьцааны 0.5 хувийг хувь хүнд олгох бол үлдсэн хэсгийг байгууллагуудад худалдаалахаар төлөвлөж байна. Сонирхуулахад Арамкогийн хувьцаа зөвхөн дотоодын бирж дээр худалдаанд гарч байгаа юм.


















