Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“СБЛ Хасын Хүлэгүүд” ШУТИС-ийн “Акулууд”-ыг 27 онооны зөрүүтэйгээр яллаа

“Ниссан” дээд лигийн 18 дахь удаагийн плэй-оффын эхний тойргийн нээлтийн тоглолт өчигдөр явагдлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“СБЛ Хасын Хүлэгүүд” ШУТИС-ийн “Акулууд”-ыг 27 онооны зөрүүтэйгээр яллаа
“СБЛ Хасын Хүлэгүүд” ШУТИС-ийн “Акулууд”-ыг 27 онооны зөрүүтэйгээр яллаа. Зураг: МҮОНРТ

“Ниссан” дээд лигийн 18 дахь удаагийн плэй-оффын эхний тойргийн нээлтийн тоглолт өчигдөр явагдлаа.

Эхний тоглолт лигийг амжилтаараа тэргүүлсэн “СБЛ Хасын Хүлэгүүд” болон сүүлийн байраар плэй-оффд шалгарсан ШУТИС-ын “Акулууд” багийн хооронд болов.

Энэхүү тоглолтод “Хүлэгүүд” 108-81 буюу 27 онооны зөрүүтэй илт давуу ялалтыг байгуулсан юм. Гэхдээ үүнээс сайн мэдээ “Хүлэг”-үүдэд байлаа.

Тодруулбал өвдөгний холбоосны гэмтлээс болж хоёр сар гаруй хугацаанд талбайд гараагүй Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг ОУХМ Б.Билгүүн эргэн ирж, өчигдрийн тоглолтонд оролцов.

Хязгаарлалтай буюу талбайд ердөө 11 минут тоглосон түүний хувьд таван оноо, хоёр оновчтой дамжуулалт, нэг бөмбөг таслалт гүйцэтгэжээ.

Хуваалцах