Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сэкивакэ Х.Митакэүми хоёр дахь удаагаа түрүүллээ

Тэрбээр тэмцээний сүүлийн өдөр комусуби Эндог ёрикири буюу түлхэх мэхээр дэвжээнээс гарган 12 дахь ялалтаа авснаар сэкивакэ Такакейшёотой нэмэлт барилдаан хийсэн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэкивакэ Х.Митакэүми хоёр дахь удаагаа түрүүллээ
Сэкивакэ Х.Митакэүми хоёр дахь удаагаа түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Японы нийслэл Токио хотын “Рёгоку Кокугикан” ордонд энэ сарын 9-нөөс 23-ны өдрүүдэд мэргэжлийн сумо бөхийн намрын тэмцээн Аки башё болж өндөрлөлөө.

Өнгөрсөн долдугаар сарын башёд түрүүлж, зургаа дахь түрүүгээ хүртэн зүүнийг тэргүүлэн барилдсан ёкозүна Какүрю М.Ананд зүүн өвдгөндөө гэмтэл авснаар найм дахь өдрөөс, их аварга Хакүхо М.Даваажаргал гурав дахь өдрөөс башёг орхисон бол маэгаширагийн зүүний хоёроос барилдсан А.Ичиножёо мөн бэртлийн улмаас дундаас нь орхисон билээ.

Монголын хоёр аварга эзгүй байхад сэкивакэ Х.Митакэүми 12-3 харьцаагаар түрүүлж мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаад хоёр дахь удаагаа түрүүлэв. Тэрбээр тэмцээний сүүлийн өдөр комусуби Эндог ёрикири буюу түлхэх мэхээр дэвжээнээс гарган 12 дахь ялалтаа авснаар сэкивакэ Такакейшёотой нэмэлт барилдаан хийсэн.

Аки башёгийн аваргыг тодруулах нэмэлт барилдаанд сэкивакэ Х.Митакэүми өрсөлдөгч Такакейшёотой барилдан ялалт байгуулсан байна. Сэкивакэ Х.Митакэүми өмнө нь 2018 оны долдугаар сарын Нагояа башёд анх удаа түрүүлж байжээ.

Хуваалцах