Сэлэнгэ аймгийн нэрэмжит барилдаан боллоо
Сэлэнгэ аймгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө.
Мэдээллийн алба

Сэлэнгэ аймгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. Өнөөдрийн барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл нарын хурц арслангуудаар магнайлуулсан аймаг, цэргийн цолтой 256 бөх зодоглов. Энэ барилдааны түрүү бөхөөр Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан Алтангэрэлийн Давааням найм даван түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Баярхүүгийн Бат-Өлзий долоо даван үзүүрлэлээ.
Сэлэнгэ аймгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан Алтангэрэлийн Давааням шөвгийн дөрөвт а.х.а Ш.Мөнгөнбаатарыг өвдөг шороодуулж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Баярхүүгийн Бат-Өлзий, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат аймгийн хурц арслан Б.Одгэрэлийг унагаснаар үзүүр, түрүү булаалдсан юм.


















