"Сэлэнгэ лиг -2014" спортын тэмцээн болно
Энэ сарын 17-18-ны өдрүүдэд Их Засаг их сургуулийн спорт зааланд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нэрэмжит "Сэлэнгэ лиг-2014" спортын тэмцээн болох гэж байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 17-18-ны өдрүүдэд Их Засаг их сургуулийн спорт зааланд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нэрэмжит "Сэлэнгэ лиг-2014" спортын тэмцээн болох гэж байна.
Тэмцээний гол зорилго нь Сэлэнгэ Аймгийн харьяат Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудад суралцаж буй Оюутан залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлж, спортоор хичээллэх сонирхолтой оюутан залуучуудыг дэмжин хүч чадал, ур чадварыг нь уралдуулах, нутгаа гэсэн сэтгэлий доор эвлэлдэн нэгдэх, урамшуулахад оршиж байгаа аж.
Зохион байгуулагчаар Сэлэнгэ Аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо ажиллаж байна. Оюутан, залуучууд
1.Сагсан бөмбөг /7 эрэгтэй, 7 эмэгтэй/
2.Шатар /1 эрэгтэй , 1 эмэгтэй /
3.Ширээний теннис / 1 эрэгтэй, 1 эмэгтэй/ төрлөөр оролцоно. Тэмцээнд зөвхөн Сэлэнгэ аймгийн харьяат нийт оюутан залуучууд оролцох боломжтой. Шагналын хувьд “Шилжин явах цом” эрэгтэй багаа дагана.
Сагсан бөмбөг: Эрэгтэй баг
1 байр: Өргөмжлөл, Алтан Медаль, Мөнгөн шагнал
2 байр: Өргөмжлөл, Мөнгөн Медаль, Мөнгөн шагнал
3 байр: Өргөмжлөл, Хүрэл Медаль, Мөнгөн шагнал
Эмэгтэй баг
1 байр: Өргөмжлөл, Алтан Медаль, Мөнгөн шагнал
2 байр: Өргөмжлөл, Мөнгөн Медаль Мөнгөн шагналй
3 байр: Өргөмжлөл, Хүрэл Медаль, Мөнгөн шагнал
Шилдэг тоглогч:
Эрэгтэй: Өргөмжлөл, Мөнгөн шагнал
Эмэгтэй: Өргөмжлөл, Мөнгөн шагнал
Шатар: Эрэгтэй
1 байр: Өргөмжлөл, Алтан Медаль, Мөнгөн шагнал
Эмэгтэй
1 байр: Өргөмжлөл, Алтан Медаль, Мөнгөн шагнал
Ширээний теннис: Эрэгтэй
1 байр: Өргөмжлөл, Алтан Медаль, Мөнгөн шагнал
Эмэгтэй
1 байр: Өргөмжлөл, Алтан Медаль, Мөнгөн шагнал
Тавигдах шаардлага:
• Тэмцээнд оролцох багууд техникийн зөвлөгөөнд ирэхдээ баг тамирчдын мэдүүлэг, цахим үнэмлэх, 1 хувь цээж зураг холбогдох бичиг баримтуудыг бүрэн авч ирсэн байна.
• Тэмцээний мэдүүлэг, холбогдох бичиг баримтыг үндэслэн тэмцээнд оролцох эрхийн мандат олгоно.
• Багийн гишүүд бүгд өмсгөлтэй, өмсгөл бүр дугаартай байна
• Багийн мэдүүлэг болон мандатны хураамжийг багийн ахлагч нар техникийн зөвлөгөөнөөс өмнө бүрдүүлсэн байх
• Тэмцээн эхлэх эхний тоглолт бүрийн өмнө багийн тамирчдын мандатыг ерөнхий шүүгч хүлээн авч тулгалт хийнэ.
• Маргаан гарсан тохиолдолд тэмцээний ерөнхий шүүгчийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, ямар нэгэн асуудлаа багийн ахлагч бичгээр хүргүүлнэ.
• Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд багууд өөр өөрийн пайз, туг,багийн нэрийг тод харагдахуйц бичсэн байна
• Нээлтийн үйл ажиллагаанд багууд бүрэн жагсаж оролцоно.
Техникийн зөвлөгөөн: 2014 .05 .13ны 14.40 цагт болно
Жич:
• Оролцох багийн тооноос хамааран тоглолтын журмыг 2014.05.15 – нд гаргана.
• Багийн мэдүүлэг болон мандатны хураамжийг багийн ахлагч нар техникийн зөвлөгөөнөөс өмнө бүрдүүлсэн байх
• Тэмцээний дүрмийг техникийн зөвлөгөөн дээр оролцох багуудын тооноос хамаарч тохирно.
• Мөн тэмцээний турш сахилга бат, зохион байгуулалтын журмыг техникийн зөвлөгөөн дээр хэлэлцэж батална.
• Зөрчил гаргасан багийг шууд тоглолтоос гаргах арга хэмжээ авна.


















