"Сэлэнгэпресс" "Пепси лиг"-ийг нэг ч оноогүй үргэлжлүүлж байна
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Пепси брэндтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Пепси лиг"-ийн дөрөвдүгээр тойргийн гурав дахь тоглолт "Сэлэнгэпресс", "Хоромхон" багуудын хооронд явагдлаа.
Мэдээллийн алба

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Пепси брэндтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Пепси лиг"-ийн дөрөвдүгээр тойргийн гурав дахь тоглолт "Сэлэнгэпресс", "Хоромхон" багуудын хооронд явагдлаа.
МХБХ-ны бүхий л тэмцээн уралдаанд "Сэлэнгэпресс", "Хоромхон" клубууд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж чаддаг учраас энэ хоёр багийн тоглолт хэзээд сонирхолтой болдог. Гэхдээ энэ удаагийн учраанд "Хоромхон" илт давуу тоглолтыг үзүүллээ. Өөрөөр хэлбэл эхний хагаст "Хоромхон"-ы залуус таван гоолын зөрүүтэй /2:7/тэргүүллийг гартаа аваад байв.
Тиймдээ ч тэргүүллээ хоёрдугаар үед бататгаж, үндсэн цагт 5:12-оор хожлоо. "Хоромхон"-ы 11 гоолыг Н.Наранболд, Х.Цэнд-Аюуш, А.Улсболд гэсэн гурван тоглогч нийлээд оруулсан гэдгээрээ онцлогтой байлаа. Хэдийгээр "Сэлэнгэпресс" багийн ахлагч А.Мөрөн бэртлээсээ эргэн ирсэн ч багаа оноо авахад туслаж чадсангүй. Тэгсэнээр "Сэлэнгэпресс" "Пепси лиг"-ийн эхний гурван тоглолтодоо дарааллаан хожигдлоо. Энэхүү тоглолтыг МХБХ-ны 1 болон ОУХБХ-ны зэрэглэлтэй шүүгч Б.Хаш-Эрдэнээр ахлуулсан Н.Батбилэг /туслах/, Ц.Алтангадас /3-р шүүгч/, Б.Намсрайжав /цагчин шүүгч/ нар шүүн явууллаа.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо


















