Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Сенаторууд” 23 дахь хожлоо авлаа

“Сенаторууд” энэ өдөр өрсөлдөгчөө 6:4-ийн харьцаатай үндсэн цагт хожлоо. Энэ тоглолтын баатар Канад довтлогч Марк Стөүнь байлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сенаторууд” 23 дахь хожлоо авлаа
“Сенаторууд” 23 дахь хожлоо авлаа. Зураг: МҮОНРТ

Лигийн өрнөд бүсийн шилдэг багуудын нэг “Сент-Луис Блюз” өнөөдөр Канадын шилдэг багуудын нэг “Оттова Сенаторс”-ыг өөрийн “Scottrade Center”-дээ хүлээн авсан. 2 баг энэ өдөр 3 үеийн турш довтолгоо зонхилсон хурдтай, хүчтэй тоглолтыг үзүүлж, нийтдээ 10 шайб хаалганд орсон. “Сенаторууд” энэ өдөр өрсөлдөгчөө 6:4-ийн харьцаатайгаар үндсэн цагт хожсон юм. Энэ тоглолтын баатар Канад довтлогч Марк Стөүнь байлаа. Тэрээр өнөөдрийн тоглолтод 2 гоол оруулсан бөгөөд улирлын эхний 41 тоглолтод талбайд гарахдаа 15 гоол оруулж, 19 гоолын дамжуулалт өгөөд байгаа юм. Оттова хотын “Сенаторууд” ийнхүү 42 тоглолтод 50 оноо авсан үзүүлэлтээр дорнод бүсийн 8-р байрт улирлыг үргэлжлүүлж байна. Харин “Блюз хөгжимчид”-ийн хувьд өрнөд 6-р байрт бичигдэж байгаа юм.

Хуваалцах