Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сэр-Од уралдааны замд гарна

Моксва хотноо зохион байгуулагдаж буй хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэр-Од уралдааны замд гарна
Сэр-Од уралдааны замд гарна. Зураг: МҮОНРТ

Моксва хотноо зохион байгуулагдаж буй хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна.

Манай улсын хувьд гавьяат тамирчин Б.Сэр-Од энэ сарын 17-нд уралдааны замд гарахаар болсон байна. Тэрээр хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн 2003 оноос хойш тасралтгүй оролцож байгаа тамирчин билээ.

Тус тэмцээн энэ сарын 10-18-ны хооронд үргэлжлэх бөгөөд тэмцээний эхний гурван өдрийн байдлаар АНУ-ын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, тэргүүлж байгаа аж.

Түлхүүр үг:Хөнгөн атлетик
Хуваалцах