Серб-Албаний багийн тоглолтыг зогсоожээ
Хөлбөмбөгийн 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Сербийн нийслэл Бельград хотын “Партизан” цэнгэлдэх хүрээлэнд болж байсан Серб-Албаний шигшээ багийн тоглолтыг хоёр багийн тамирчдын маргаанаас үүдэн цуцлалаа.
Мэдээллийн алба

Мягмар гараг буюу энэ сарын 14-ний өдөр болох байсан тус тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд Албаний төрийн далбааг зүүсэн нисгэгчгүй аппарат талбайд орж ирсэн байна. Сербийн хөлбөмбөгчин Митрович уг далбааг авах үед эсрэг багийн тамирчин эсэргүүцэл үзүүлснээс болж, үймээн эхэлжээ. Мөн үүнээс гадна хоёр багийн тоглогчдын дунд бага зэрэг маргаан байсан аж. Талбайд эмх замбараагүй байдал үүсэхэд Английн шүүгч Мартин Аткинсон 41 дэх минутад тоглолтыг зогсоожээ. Хоёр багийн аль, аль нь гоол оруулаагүй байсан юм.