Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бамбай хоншоорт хортой могойнд хатгуулахаас сэргийлье

Сүүлийн жилүүдэд бороо их орсон үед үерийн усаар дамжиж суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирэх болжээ. Иймд иргэд, олон нийт та бүхэн дараах зөвлөмжийг дагаж эрсдэлээс сэргийлээрэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бамбай хоншоорт хортой могойнд хатгуулахаас сэргийлье
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бамбай хоншоорт хортой могойнд хатгуулахаас сэргийлье. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд бороо их орсон үед үерийн усаар дамжиж суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирэх болжээ. Иймд иргэд, олон нийт та бүхэн дараах зөвлөмжийг дагаж эрсдэлээс сэргийлээрэй.

Анхаарах зүйлс

  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх

  • Хүүхдийн тоглоом болон тэрэг гэх мэт зүйлсийг шалгах

  • Могойтой таарвал чимээ гаргахгүй огцом хөдөлгөөн хийхгүй байх

  • Ой мод бут сөөг хад асгатай газраар явахдаа урт түрийтэй гутал өмд савхин бээлий өмсөх

Хазуулсан тохиолдолд

  • Тайван байх хөдөлгөөнөө багасгах

  • Шархыг хөдөлгөхгүйгээр доош унжуулах

  • Даруй эмнэлгийн тусламж авах

  • Шарх руу хөргөх зүйл тавих /Мөс хүйтэн даавуу/

  • Хэзээ ч сорж болохгүй, зүсэж болохгүй

Хуваалцах