Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Серена, Шарапова нар “Мiami Open” тэмцээнийг хоёрдугаар тойргоос эхлүүлнэ

АНУ-ын Флорида мужийн Миами хотноо ганцаарчилсан болон хосын ангилалд болж буй “Miami Open” тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд болж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Серена, Шарапова нар “Мiami Open” тэмцээнийг хоёрдугаар тойргоос эхлүүлнэ
Серена, Шарапова нар “Мiami Open” тэмцээнийг хоёрдугаар тойргоос эхлүүлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Флорида мужийн Миами хотноо ганцаарчилсан болон хосын ангилалд болж буй “Miami Open” тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд болж байна. Нийт зургаан сая 157 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээн гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 4-ний хооронд явагдах юм.

Энэ тэмцээнийг дэлхийн манлай теннисчин Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова, Румыний Симона Халеп нарын олон шилдгүүд хоёрдугаар тойргоос эхлүүлэх юм.

Харин дэлхийн чансааны 34-т бичигдэж буй нэрт теннисчин Беларусын Викториа Азаренка тоглолтыг нэгдүгээр тойргоос эхлүүлж шалгараад байна. Тэрээр Испанийн Cилва Солер Еспиносаг 6:1, 6:3-аар буулган авснаар шилдэг 64-т шалгарлаа.

Хуваалцах