Серена Уильямс ганцаарчилсан төрөлд эхний сетийн хожлоо авлаа
Дэлхийн сая сая хүний анхаарлыг татаж байгаа зуны олимпийн XXXI наадмын талбайн теннисний ганцаарчилсан төрлийн тоглолт болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Дэлхийн сая сая хүний анхаарлыг татаж байгаа зуны олимпийн XXXI наадмын талбайн теннисний ганцаарчилсан төрлийн тоглолт болж өндөрлөлөө. АНУ-ын алдарт тамирчин Серена Уильямс, Францын тамирчин Корнет Азиле нарын тоглолт маш өрсөлдөөнтэй болсон ч Лондоны олимпийн аварга Серена Уильямсын хожлоор тэмцээн өндөрлөсөн юм. Тоглолтын дундуур шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас болж Серена Уильямс нэлээд бухимдсанаар оноогоо алдаж эхэлсэн ч хашир туршлагатай тамирчин гэдгээ харуулж эхний сетийн хожлыг өөрийн болгож чадсан. Түүний өрсөлдөгч Корнет Ализегийн хувьд алдарт теннисчинтэй эн тэнцүү өрсөлдөж, сайхан тоглолт үзүүлэв.


















