Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сэргээшийн хариу энэ сарын 5-нд гарна

Энэ жилийн наадмын бөхийн барилдаан сайхан болж шинэ арслан, гарьд цолтон төрсөн билээ. Гэвч харамсалтай нь шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн гурваас нь сэргээш илэрсэн тухай мэдээлэл гараад удаж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэргээшийн хариу энэ сарын 5-нд гарна
Сэргээшийн хариу энэ сарын 5-нд гарна. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн наадмын бөхийн барилдаан сайхан болж шинэ арслан, гарьд цолтон төрсөн билээ. Гэвч харамсалтай нь шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн гурваас нь сэргээш илэрсэн тухай мэдээлэл гараад удаж байна.

Харин Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан “Гурав биш хоёр бөхөөс илэрсэн” хэмээн ярьсан байдаг. Бөхчүүдээс авсан шинжилгээний А сорьцын хариуг үндэслэн тэд ийн мэдэгдэж байсан бол энэ сарын 5-нд Б сорьцын хариу гарна.

Түүнчлэн сэргээш хэрэглэсэн гэх хоёр бөхийн нэрийг МҮБХ зарлахгүй Монголын үндэсний олимпийн хороо олон нийтэд мэдэгдэх гэнэ. Ийн мэдэгдэх ёстой МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн тэргүүтэй удирдлагууд яг одоо Солонгосын Инчён хотноо Азийн наадамд оролцож яваа аж.

Хуваалцах