Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сэргээшийн шинжилгээний хариу ирээгүй байна

Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг билээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэргээшийн шинжилгээний хариу ирээгүй байна
Сэргээшийн шинжилгээний хариу ирээгүй байна. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Тэгвэл хуулийн дагуу наадам дуусахад сэргээшийн шинжилгээ авч, нарийн лабораторид шинжлүүлэхээр БНСУ руу илгээжээ. Шинжилгээний хариу 21 хоногт багтаж ирнэ хэмээн Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ. Шинжилгээний хариу ирснээс хойш хуулийн дагуу 14 хоногт багтаан олон нийтэд мэдээлэх үүргийг Монголын үндэсний бөхийн холбоо хүлээдэг гэнэ.

Хуваалцах