Серхио Рамос “Реал Мадрид”-ад гурван оноо авчирлаа
Эзэн хааны “Реал Мадрид” баг 26-р тойрогт алдарт “Сантьяго Бенабеу” цэнгэлдэх хүрээлэндээ 80 мянга орчим хөгжөөн дэмжигчийнхээ хамтаар “Реал Бетис” клубыг хүлээн авсан.
Мэдээллийн алба

Испанийн аварга шалгаруулах “Ла лиг”-ийн тэмцээнд хамгийн олон удаа буюу 26 удаа түрүүлсэн, эзэн хааны “Реал Мадрид” баг 26-р тойрогт алдарт “Сантьяго Бенабеу” цэнгэлдэх хүрээлэндээ 80 мянга орчим хөгжөөн дэмжигчийнхээ хамтаар “Реал Бетис” клубыг хүлээн авсан. Энэ тойрогт “Барса” оноо авч чадаагүй учраас Мадридчууд өрсөлдөгчөө хожвол гол өрсөлдөгчөөсөө 2 онооны илүү болж, лигийн хүснэгтийг тэргүүлэх боломжтой байсан. Гэсэн ч зоид эхний гоолыг оруулж чадсан юм. Парагвай довтлогч Антонио Санабрия тооны харьцааг нээсэн. Харин Мадридын багийн шилдэг тоглогч, дэлхийн 4 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду дос Сантос Авейру улирлын 19 дэх гоолоо бүртгүүлсэн нь тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн байна. Улмаар Тони Кроосын дамжуулалтаар “Реал Мадрид”-ын ахлагч Серхио Рамос дахин нэг удаа хожлын гоолыг оруулж, баг нь улирлын 19 дэх хожлоо авсанаар лигийн тэмцээнийг 62 оноотойгоор тэргүүлж эхэллээ.


















