Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Сэтэрт тал” уран бүтээлийн цэнгүүн болно

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Аюурбуньяагийн Лхагва ирэх сарын 14-нд “Сэтэрт тал” уран бүтээлийн цэнгүүнээ МҮЭ-ийн “Соёлын төв ордон”-д хийх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сэтэрт тал” уран бүтээлийн цэнгүүн болно
“Сэтэрт тал” уран бүтээлийн цэнгүүн болно. Зураг: МҮОНРТ

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Аюурбуньяагийн Лхагва ирэх сарын 14-нд “Сэтэрт тал” уран бүтээлийн цэнгүүнээ МҮЭ-ийн “Соёлын төв ордон”-д хийх гэж байна.

19 цагаас эхлэх тус цэнгүүнд АЖ А.Долгор, МУГЖ Ц.Чулуунцэцэг, Д.Чулуунчимэг, Н.Чулуунхүү, Д.Ариунаа, Г.Цогтсайхан, дуучин Ц.Төрмандах, Г.Түмэн-Өлзий, Д.Үүрийнтуяа, А.Мөнхбат, Б.Мөнхжаргал, Д.Мөнхбаатар, Ц.Дэлгэрмаа, Д.Амарсайхан, Г.Солонго нар оролцоно. Мөн “Домог”, “Аура” хамтлаг, Өвөрмонголын нэрт дуучин Г.Улаансарнай, Мандалт, Урьхан, яруу найрагч П.Бадарч, Д.Цоодол, Д.Нямаа, Б.Догмид, Д.Төрбат, Ц.Хулан, А.Эрдэнэ-Очир, жүжигчин Г.Равдан, Л.Жагдаг зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.

Түүнчлэн Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид “Дуурьсал” хамтлаг уран бүтэлийн цэнгүүнд оролцох аж. Сонирхуулахад, Өвөрмонголын дуучин Г.Улаансарнай, Мандалт, Урьхан нар урилгаар зохиогчийн бүтээлээс дээжлэн хүргэх юм байна.

Хуваалцах