Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Сэтгэл, хайрыг түгээе” тоглолт баасан гарагт болно

“Сэтгэл, хайрыг түгээе” нэртэй хандивын тоглолт энэ сарын 5-ны 19:00 цагт “UB palace”-н концертын их танхимд 19:00 цагт болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сэтгэл, хайрыг түгээе” тоглолт баасан гарагт болно
“Сэтгэл, хайрыг түгээе” тоглолт баасан гарагт болно. Зураг: МҮОНРТ

Хүнд өвчин туссан Б.Амингэрэл, Т.Есөн-эрдэнэ нарын мэс засал, эм тариа, эмчилгээний төлбөрт нэмэр тусламж үзүүлэх зорилготой сайн дурын хандивын тоглолт энэ баасан гарагт болохоор болжээ. Тодруулбал, “Сэтгэл, хайрыг түгээе” нэртэй хандивын тоглолт энэ сарын 5-ны 19:00 цагт “UB palace”-н концертын их танхимд 19:00 цагт болно.

Дээрх тоглолтод урилгаар гавьяат жүжигчин, дуучин Н.Чулуунхүү, Ж.Уранчимэг, Э.Бүрнээбаяр, соёлын тэргүүний ажилтан П.Жимсээ, А.Түмэн-Өлзий, Б.Мөнхбаяр, Б.Эрдэнэхүү, В.Баттулга, “Харш” хамтлагийн дуучин Б.Баярт, “Гурван бүдүүн” хамтлагийн Н.Мөнгөншагай, “Нэгэн зүгт” хамтлагийн С.Заяа болон Улсын филармонийн гоцлол дуучин Б.Монголхүү, дуучин Лодко, “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Б.Уранчимэг, амьд хөгжмийн “Колн” хамтлаг зэрэг уран бүтээлч оролцох аж.

Хуваалцах