Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Сэтгэлийн жигүүр" хандивын тоглолт болно

Монгол Улсад анх удаа "Тэргэнцэртэй сайхан бүсгүй" хувцас загварын шоуг "Бид чадна Эм Эн Нэгдэл" ТББ, Их засаг сургууль, "Бриллиант эмэгтэйчүүдийн клуб" хамтран зохион байгуулсан юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сэтгэлийн жигүүр" хандивын тоглолт болно
"Сэтгэлийн жигүүр" хандивын тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад анх удаа "Тэргэнцэртэй сайхан бүсгүй" хувцас загварын шоуг "Бид чадна Эм Эн Нэгдэл" ТББ, Их засаг сургууль, "Бриллиант эмэгтэйчүүдийн клуб" хамтран зохион байгуулсан юм.

Тус загварын шоунд Дамбийбалжирын Цолмон хэмээх бүсгүй гран-при шагнал хүртсэн. Энэ хүрээнд 2015 оны долоодугаар сарын 9-28-нд Итали улсын “LEO CAMP” Олон улсын хүүхэд залуучуудын төвд асран хамгаалагчийн хамт амран сувилуулах эрхийн бичгээр шагнагдсан аж. Монгол Улсаа төлөөлөн оролцоод ирэх энэхүү аялалд Д.Цолмонд хувийн бэлтгэл авч явах шаардлагатай хэрэгцээнд нийт 8-9 сая төгрөгийн хэрэгцээ гарчээ. Иймд шаардлагатай мөнгийг урлагийнхан "Сэтгэлийн жигүүр" хандивын тоглолтоор олох зорилго тээсэн байна.

Тоглолт зургаадугаар сарын 26-нд Тусгаар Тогтнолын Ордны их танхимд зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд тоглолтонд:
СТА Т. Дэлгэрмөрөн
СТА Ц. Чулуунцэцэг
СТА Т. Бичүү
СТА Б. Баярцэцэг
С. Зоригт
А. Хишигдалай
Ч. Сэлэнгэ
Б. Хонгор
П. Баярцэнгэл
МИНО
ОUTLAW
HONEYMOON
"Хаан хуур" морин хуурын чуулга зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөх аж. Мөн "Тэргэнцэртэй сайхан бүсгүй" хувцас загварын шоуны Тэргүүн сайхан бүсгүй Д.Цолмон, Авьяаслаг сайхан бүсгүй Ч.Тунгалагтуяа нар өөрсдөө урлагийн тоглолт сонирхуулах юм байна.

Хуваалцах