Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

"Сэтгэлийн нандин" цомог худалдаанд гарлаа

"Сэтгэлийн нандин", "Аавдаа эрхэлсэн нас минь" зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж залуу халаа болон уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Найдандорж уншигч авхай тантай аль хэдийнээ танил болсон билээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сэтгэлийн нандин" цомог худалдаанд гарлаа
"Сэтгэлийн нандин" цомог худалдаанд гарлаа. Зураг: МҮОНРТ

"Сэтгэлийн нандин", "Аавдаа эрхэлсэн нас минь" зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж залуу халаа болон уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Найдандорж уншигч авхай тантай аль хэдийнээ танил болсон билээ.

Тэгвэл анхны уран бүтээлийн цомог нь "Сэтгэлийн нандин" нэртэйгээр худалдаанд гарч эхэлсэн байна. Цомог нийт 12 дуунаас бүрдсэн бөгөөд анхны цомогтоо хуучны дуунуудыг өөрийн дуу хоолойгоор сэргээж дуулсан дуунууд болон шинэ уран бүтээлүүдээ багтаажээ.

Дуучин залуу маань анхны бие даасан тоглолтоо ирэх хавраас хийнэ гэсэн бэлтгэл ажилтай яваа юм байна.


Хуваалцах