Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Сэтгэлийн шувуу” шинэ ном мэндэллээ

АНУ-ын Лас-Вегас хотод ажиллаж, амьдран уран бүтээлээ туурвигч яруу найрагч Төмөрийн Дашбалдангийн шинэ ном “Сэтгэлийн шувуу” нэртэйгээр уншигчдынхаа гар дээр очлоо.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сэтгэлийн шувуу” шинэ ном мэндэллээ
“Сэтгэлийн шувуу” шинэ ном мэндэллээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Лас-Вегас хотод ажиллаж, амьдран уран бүтээлээ туурвигч яруу найрагч Төмөрийн Дашбалдангийн шинэ ном “Сэтгэлийн шувуу” нэртэйгээр уншигчдынхаа гар дээр очлоо.

Уран зохиолын 80-аад оныхны авьяаслаг төлөөлөгч Т.Дашбалдангийн энэхүү ном “Эрдэнэ тоонотын шүлгүүд”, “Дөрвөн улирал хэмээх сүрэг гурван мөртүүд”, “Лас-Вегасын шүлгүүд”, “Алтанцэцэг тэргүүт дуулиуд”, “Хоёр найраглал” зэрэг бүлгүүдтэй бөгөөд яруу найргийн бүхий л төрөл жанраар бичсэн сүүлийн үеийн уран бүтээлүүдээс нь бүтжээ.

“Сэтгэлийн шувуу” номын редактор Соёлын гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч Данзангийн Нямаа уг номын өмнөтгөлд “...Жинхэнэ авьяас хэзээ ч зэвэрдэггүй буюу. Хол явж, юм үзэхийнхээ хирээр цараалдаг буюу. Ийнхүү түүний “сэтгэлийн шувуу” уй шаналангаар гэрэлтдэг яруу найрагчийн торгон мэдрэмжийг зууж иржээ...” хэмээн бичсэн байна.

Хуваалцах