"Сэтгэлийн үндэс" гала тоглолт энэ сарын 26-нд болно
МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн санаачилгаар "MNB Сэтгэлийн үндэс" бүтээн байгуулалтын аяныг эхлүүлээд багагүй хугацааг үдэж байна.
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн санаачилгаар "MNB Сэтгэлийн үндэс" бүтээн байгуулалтын аяныг эхлүүлээд багагүй хугацааг үдэж байна. Аяны хүрээнд нийгэм төдийгүй хүүхэд багачуудад тулгараад буй олон асуудлыг шат дараатай шийдвэрлэж яваагийн нэг нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд барьж буй 120 хүүхдийн "Сэтгэлийн үндэс" цэцэрлэгийн бүтээн байгуулалт юм.
Энэхүү цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг Монгол орны төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс илгээсэн хүн бүрийн сэтгэлийн өглөгөөр бүтээн босгож байгаа гэдгээрээ онцлогтой.
Тэгвэл энэ удаад Монголын рок поп болон нийтийн дуучид хамтран Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж, "Сэтгэлийн үндэс" гала тоглолтыг хамтран зохион байгуулахаар болжээ. Тоглолт энэ сарын 26-нд "UB PALACE"-ийн концертын их танхимд болох юм.
Тасалбарыг "UB PALACE"-ийн билетийн касс, МҮОНРТ-ийн төв байр, Ticket.mn болон 1900-1800-д залган үнэгүй хүргүүлэн аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг: 88098135, 88056024, 80038000, 99806649



















