Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сэтгүүл зүйн шинэ ном мэндэллээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаагийн сэтгүүл зүйн шинэ ном “Хүн гараг тэргүүт АРААЖАВ ЦАДИГС” нэртэйгээр гарч уншигчдынхаа гар дээр очлоо.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүл зүйн шинэ ном мэндэллээ
Сэтгүүл зүйн шинэ ном мэндэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаагийн сэтгүүл зүйн шинэ ном “Хүн гараг тэргүүт АРААЖАВ ЦАДИГС” нэртэйгээр гарч уншигчдынхаа гар дээр очлоо.

Уг номын редактор, МҮОН Радиогийн захирал, сэтгүүлч Л.Цэрэн-Очир “Хадаг үг”-тээ: Радио сэтгүүл зүйн бүхий л чиглэл “радио хөрөг”, "радио найруулал”, "радио тэмдэглэл”, "радио нийтлэл”, “радио зохиомж”, “радио дурсамж” зэрэг тус тусдаа онцлогтой төрөл зүйлээр хэрхэн бичиж чаддагийн гайхамшгийг “Хүн гараг тэргүүт АРААЖАВ ЦАДИГС” -аас уншиж, сонсч, судлаж болно хэмээн бичжээ.

Тэгвэл зохиогч “...Энэхүү номын гол онцлог нь цаасан дээр буусан радио нэвтрүүлэг л юм. Хөгжим эгшиглэж, авиа чимээ сонсогдож, дуу хоолой цангинана. Та нүдээрээ сонсож, чихээрээ уншаарай...” гэж номынхоо онцлогийг тодорхойлжээ.

Зохиогч энэ номоо Монголын үндэсний Радиогийн 80 жилийн ойдоо зориулан бүтээсэн бөгөөд Радио сэтгүүлчийнхээ 34 жилийн хөдөлмөрийн тайлангаа ард түмэндээ өргөн барьжээ. Ийнхүү сэтгүүл зүйд дахин давтагдашгүй нэгэн шинэ бүтээл уншигч таны гар дээр очиж байна.

Хуваалцах