Сэтгүүлч Д.Амаржаргал СТА боллоо
МҮОНР-ийн “Хурд” агентлагийн орон нутаг хариуцсан ахлах редактор Д.Амаржаргал өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Мэдээллийн алба

МҮОНР-ийн “Хурд” агентлагийн орон нутаг хариуцсан ахлах редактор Д.Амаржаргал өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрээр Эрдэнэт хотын радиог анхлан үүсгэн байгуулсан цагаасаа хойш тасралтгүй 32 жил МҮОНР-д ажиллаж буй уран бүтээлч юм.
МҮОНР-ийн алтан сан хөмрөгт редактор Д.Амаржаргалын “Улаахан сарнай” хоёр бүлэгт радио жүжиг, “Цоорхойгоор цувсан нь” богино хэмжээний драм, “Аав хэзээ ирэх вэ?” нийтлэл, “Бага үд”, “Их үд”, “Залуу нас мөнхийн дуудлага”, “Бэр цэцэг” зэрэг бүтээлүүд нь багтжээ.
Улмаар МҮОНР-д ажиллаж буй хугацаандаа “Амьдралын шивнээ”, “Эрдэнэсийн хэлхээ”, “Хүн гараг”, “Тоонот”, “Бид та нарыг мартаагүй, мартахгүй”, “Он цагийн хэмнэл”, “Хүний мөс” зэрэг нэвтрүүлгүүдийг шинээр санаачилсны зэрэгцээ “Өвгөн зурхайчийн хөрөг”, “Дэлхийд гайхагдсан язгуур соёл”, “Морьтой Монгол” зэрэг радио хөрөг нэвтрүүлгүүдийг бэлтгэж сонсогчдын талархлыг хүлээсэн нэгэн билээ.


















