Сэтгүүлч Ш.Даваадоржийн нийтлэл БНХАУ-ын ард түмэнд гүн сэтгэгдэл төрүүлжээ
Тодруулбал, уг нийтлэлд өнөөдөр үүсээд буй аюулт вирусын талаар өгүүлж, Хятадын ард түмнийг гай зовлон бүү дайраасай гэсэн агуулгатайгаар бичсэн аж.
Мэдээллийн алба

“Засгийн газрын мэдээ” сонины зөвлөх, сэтгүүлч Ш.Даваадоржийн бичсэн нийтлэл БНХАУ-ын “Жиньминь Жибао” сонинд гарна.
Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр "Тэднийг бурхан өршөөг" нэртэй нийтлэлээ өөрийн сониндоо гаргасан нь дээрх улсын иргэдийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ.
Тодруулбал, уг нийтлэлд өнөөдөр үүсээд буй аюулт вирусын талаар өгүүлж, Хятадын ард түмнийг гай зовлон бүү дайраасай гэсэн агуулгатайгаар бичсэн аж.
Үүнийг “Жиньминь Жибао” сонины Монгол дахь сурвалжлагч олж уншаад “Хятадын ард түмний зүрх сэтгэлд гүн сэтгэгдэл төрүүлсэн учраас таны нийтлэлийг сониндоо орчуулан гаргах гэсэн юм. Та нэрээ Англиар бичээд явуулна уу. Мөн таниас ярилцлага авч сониныхоо сайтад оруулах гэсэн юм” гэжээ.
Хятадын энэхүү сонин нь манайхаар “Монголын үнэн” сонинтой зүйрлэх хэмжээний редакци аж.
Мөн дөрвөн сая захиалагчтай томоохон баг ажилладаг гэнэ.


















