Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сэтгүүлчдийн сүлд дууг “Sweetymotion” хамтлаг дуулна

Утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, “Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат нар хамтран хэвлэл мэдээллийн салбарын сүлд дууг бүтээлээ.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлчдийн сүлд дууг “Sweetymotion” хамтлаг дуулна
Сэтгүүлчдийн сүлд дууг “Sweetymotion” хамтлаг дуулна. Зураг: МҮОНРТ

Утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, “Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат нар хамтран хэвлэл мэдээллийн салбарын сүлд дууг бүтээлээ. Энэ дууг “Sweetymotion” хамтлаг, Б.Чинбат болон хэвлэл мэдээллийн байгууллагын салбарын төлөөлөл хамтран дуулах юм.

Эрх чөлөө миний хөх тэнгэр
Эх орон миний хөрст дэлхий
Элгэн түмэн миний эрдэнийн шүтээн
Энэ биеэрээ би үнэний дуу хоолой ... хэмээн хэвлэл мэдээллийн салбарынхны үйлс хөдөлмөрийг өгүүлэх тус дууны клипний зураг авалт өнөөдөр эхэлж байна. Сүлд дууг дуулах болон дүрсжүүлэхэд сэтгүүлчдийг идэвхтэй оролцохыг ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын зохион байгуулагчид урьж байна. Дууны бичлэгт Пүрэв гарагт 19:00 цагаас “Pro sounds” студи дээр орох юм байна.

Хуваалцах