“Сэцэн хааны хүчтэнүүд” бөхийн клуб нээгдлээ
Хэнтий аймгийн төвд “Сэцэн хааны хүчтэнүүд” жүдо бөхийн клуб дөрөвдүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор нээгдлээ.
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн төвд “Сэцэн хааны хүчтэнүүд” жүдо бөхийн клуб дөрөвдүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор нээгдлээ.
Энэхүү клубыг жүдо бөхийн Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, “Сидней 2000”, “Афин 2004” олимпийн наадамд оролцогч, улсын долоон удаагийн аварга, самбо бөхийн насанд хүрэгчдийн таван удаагийн аварга, кураш бөхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын начин Батжаргалын Одхүүгийн санаачилгаар байгуулжээ.
Уг клуб Чингис хотын “Тэмүүжин” дунд сургуулийн спорт заалыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулах юм.
Клубын нээлтэд Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, үндэсний шигшээ багийн гишүүн ОУХМ Ч.Болдбаатар нар оролцжээ.


















