Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Севилья" клуб “Леганес”-тай тэнцлээ

Лигийн хүснэгтийн 3-р байрт улирлыг үргэлулүүлж байгаа Хорхе Сампаолигоор удирдуулсан Севилья клуб энэ тойрогт “Леганес”-ын залуусыг өөрийн талбайдаа хүлээн авч, энэ улирлын 27 дахь тгололтоо хийлээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Севилья" клуб “Леганес”-тай тэнцлээ
"Севилья" клуб “Леганес”-тай тэнцлээ. Зураг: МҮОНРТ

Испанийн аварга шалгаруулах "Ла лиг"-ийн тэмцээний 27-р тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдээр үргэлжилж байна. Лигийн хүснэгтийн 3-р байрт улирлыг үргэлулүүлж байгаа Хорхе Сампаолигоор удирдуулсан "Севилья" клуб энэ тойрогт “Леганес”-ын залуусыг өөрийн талбайдаа хүлээн авч, энэ улирлын 27 дахь тгололтоо хийлээ. Тоглолт эхлээд 3 минутын дараа зочин багаас Габриэл Пирес тооны харьцааг нээж багтаа хошуучлалыг авчирсан байна. Харин Севилья клубээс Монтенегро довтлогч Стеван Йоветич 43 дахь минутад тэнцээний гоолыг оруулсан юм. Түүний хувьд өнгөрсөн өвлийн солилцоо наймааны цонхоор "Севилья"-д ирж, одоогоор "Ла лиг"-т 3 гоол оруулаад байгаа юм. Ийнхүү тоглолт 1:1-ийн харьцаатай өндөрлөснөөр Севилья клуб 57 оноотой болж, лигийн хүснэгтийн 3-р байрт бичигдсэн хэвээр үлдлээ.

Хуваалцах