Ш.Даваадорж мөнгөн медаль хүртжээ
Өвлийн усанд сэлэлтийн олон улсын холбооноос зохион байгуулдаг Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 5-д Эстони Улсын Таллинн хотноо боллоо.
Мэдээллийн алба

Өвлийн усанд сэлэлтийн олон улсын холбооноос зохион байгуулдаг Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 5-д Эстони Улсын Таллинн хотноо боллоо.
VI дахь цуврал тэмцээнд 19 орны 400 гаруй тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Ш.Даваадорж, мөнгөн медаль хүртжээ.
Тэрбээр энэ удаа 25 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд оролцсон байна.
Өдгөө 48 настай Ш.Даваадорж энэ оны эхээр БНХАУ-д болсон Дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртээд байсан юм.
Монголын усанд сэлэлтийн спортод өндөр амжилт үзүүлж, ахмадын ангилалаас анхны олон улсын медалийг эх орондоо авч ирсэн тэр цаашид эх орноо төлөөлөн олон тэмцээнд оролцох зорилго тавьжээ.


















