Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ш.Жаргалсайхан гарьд цолны болзол хангалаа

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа ид үргэлжилж байгаа энэ мөчид

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ш.Жаргалсайхан гарьд цолны болзол хангалаа
Ш.Жаргалсайхан гарьд цолны болзол хангалаа. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа ид үргэлжилж байгаа энэ мөчид Завхан аймгийн Идэр сумын уугуул, Монгол Улсын өсөх идэр начин Улсын начин Ш.Жаргалсайхан Улсын гарьд Н.Ганбаатараар найм давж Монгол улсын гарьд цолны болзлыг хангалаа. Ингэснээр улсын гарьд цолны болзол хангаж, үзүүр түрүү булаалдахаар болж байна. Тэрээр энэ жилийн наадамд үнэхээр одтой наадаж байгаа.

Улсын начин Ш.Жаргалсайхан тавын даваанд аварга Г.Эрхэмбаярыг, 6-ын даваанд аварга С.Мөнхбатыг, 7-ын даваанд Х.Мөнхбаатар арсланг тус тус давсан билээ.

Хуваалцах