Ш.Наранбат “Россия-1” сувгийн "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт уригдлаа
бага насны ангиллын 2019 оны улсын аварга, дэлхийн дөрвөн дээд амжилтыг эзэмшигч Ш.Наранбат (12 настай) энэ сарын 22-нд оролцохоор боллоо
Мэдээллийн алба

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон түүний охин Х.Ивээл (4 настай), ой тогтоолтын спортын өсвөрийн дэлхийн аварга, дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам (17 настай) нар ОХУ-ын “Россия-1” сувгийн "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт урилгаар оролцож, даалгавраа амжилттай биелүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Дэлхийн аварга Э.Лхагвадулам болон Х.Ивээл нарын оролцсон дугаар ирэх сард үзэгчдэд хүрнэ.
Тэгвэл тус нэвтрүүлэгт бага насны ангиллын 2019 оны улсын аварга, дэлхийн дөрвөн дээд амжилтыг эзэмшигч Ш.Наранбат (12 настай) энэ сарын 22-нд оролцохоор боллоо.
Эргэн сануулахад, "Гайхамшигт хүмүүс" шоунд өнгөрсөн жил Монголын оюун ухааны академийн ихэр тамирчин болох дэлхийн аварга эгч, дүү Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцсон. Тэд 1200 сарнайг таван минутад тогтоож, дээрх нэвтрүүлгийн зочид болон үзэгчдийг гайхшруулсан билээ.


















